Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2012 › Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

2012-12-20, Улаанбаатар67

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:

1/

Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиудад заасан дүрэм, журам, аргачлал, зөвлөмжийг 2013 оны 2 дугаар сард багтаан батлах;

2/

энэ тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад заасан хууль тогтоомж, түүнд нийцүүлэн төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан эрх зүйн актыг нийтэд таниулах, сургалт, сурталчилгааг сонирхогч талуудтай хамтран зохион байгуулах;

3/

стратегийн хүнс экспортлох, импортлох зөвшөөрлийн хураамж, түүний хэмжээг тогтоохтой холбогдсон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаарх саналаа 2013 оны 01 дүгээр сард багтаан Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд ирүүлэх.

2.

Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Г.Баярсайхан/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД