uih-togtool
Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрЖагсаалтад өөрчлөлт оруулах тухай
2012-12-20, Улаанбаатар68
Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
”Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалт”-ын 2 дахь заалтын Бүх төрлийн спирт гэснийг Судалгаа, шинжилгээний зориулалттайгаас бусад этилийн спирт гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД