uih-togtool
Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай
2012-01-27, Улаанбаатар9
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дор дурдсан хүмүүсийг Засгийн газрын гишүүн-сайдаар томилсугай:
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Дамдингийн Хаянхярвааг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Дамдингийн Цогтбаатарыг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Жадамбын Энхбаярыг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар Цэдэвийн Дашдоржийг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Нямдаваагийн Хүрэлбаатарыг.
Энэ тогтоолыг 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ