uih-togtool
Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай
Хүчин төгөлдөрЗасгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай
2012-02-16, Улаанбаатар21
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын төсвийн алдагдлыг нөхөх, төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад зориулан 300.0 /гурван зуун/ тэрбум хүртэлх төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2012 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т зөвшөөрсүгэй.
Энэ тогтоолыг Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ