uih-togtool
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолд өөрчлөлт оруулах тухай
2012-03-07, Улаанбаатар22
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
”Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр тогтоолын 3 дахь заалт, “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаар тогтоолын 3 дахь заалтын 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэснийг 02 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэж, 10 дугаар сарын 01-ний өдрөөс гэснийг 5 дугаар сарын 01-ний өдрөөс гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ тогтоолыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ