uih-togtool
Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрДэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
2012-04-05, Улаанбаатар25
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Байнгын хорооны даргаар томилогдсонтой нь холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Энэбишийн Мөнх-Очирыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.
Улсын Их Хурлын гишүүн Наваансамдангийн Ганбямбыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр баталсугай.
Энэ тогтоолыг 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ