uih-togtool
Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай
2012-04-26, Улаанбаатар27
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс товлон зарласугай.
Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоосугай.
Энэ тогтоолыг 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ