Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2012 › Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай

uih-togtool

Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай

2012-04-26, Улаанбаатар28

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 16,8 тэрбум төгрөгөөр тогтоосугай.

2.

Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан зардлыг улсын төсвөөс гаргахыг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

3.

Энэ тогтоолыг 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ