uih-togtool
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай
Хүчин төгөлдөрСонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай
2012-05-09, Улаанбаатар32
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.5 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Бямбажавын Ганбат, Ганбаатарын Гэрэлт-Од, Баянмөнхийн Билэгт, Дашзэвэгийн Эрдэнэчулуун, Нацагийн Дагва нарыг тус тус томилсугай.
Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Пандийн Бямбацэрэн, Хандсүрэнгийн Пүрэвсүрэн, Мондооны Мэндбилэг, Данзангийн Сандаг-Очир нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс тус тус чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ