Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2012 › Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай

uih-togtool

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай

Хүчин төгөлдөр

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай

2012-05-09, Улаанбаатар33

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.6 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 464.9 сая төгрөгөөр тогтоосугай.

2.

Энэ тогтоолын 1-д заасан зардлыг улсын төсвөөс гаргахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

3.

Энэ тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ