uih-togtool
Зарим тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрЗарим тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт өөрчлөлт оруулах тухай
2012-05-18, Улаанбаатар38
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс дэх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Төмөр замын “Туул зөрлөг”-ийн 33.5 га, Хан-Хэнтий тусгай хамгаалалттай газрын Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь Налайх дүүргийн 6 дугаар хорооны болон Тэрэлжийн төв суурин байрлах 262.5 га газрыг тус тус тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлсүгэй.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс дэх “Туул зөрлөг”-ийн болон Хан-Хэнтий тусгай хамгаалалттай газрын Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийн өөрчлөлтийн солбилцлыг 1, 2 дугаар хавсралтаар баталсугай.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-т заасан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт өөрчлөлт оруулах асуудлыг судалж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ