Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2012 › Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2012-05-22, Улаанбаатар54

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиудад нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулж, 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

2.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн байнгын хороо /Д.Одбаяр/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ