uih-togtool
Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай
Хүчин төгөлдөрАвлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай
2012-05-22, Улаанбаатар55
Авлигын эсрэг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай: 1.1.урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс: 1.1.1.судалгаа шинжилгээний алба. 1.2.хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс: 1.2.1.мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний алба; 1.2.2.хяналт шалгалтын алба. 1.3.мөрдөн шалгах хэлтэс: 1.3.1.мөрдөн байцаах алба. 1.4.гүйцэтгэх ажлын хэлтэс: 1.4.1.нэгдүгээр тасаг; 1.4.2.хоёрдугаар тасаг; 1.4.3.гуравдугаар тасаг. 1.5.тамгын хэлтэс: 1.5.1.санхүү, аж ахуйн алба; 1.5.2.аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын алба.
Авлигатай тэмцэх газрын орон тооны дээд хязгаар 172 албан хаагч байхаар тогтоосугай.
Энэ заалтад 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор өөрчлөлт оруулсан.
Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан холбогдох төсөв, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ