uih-togtool
Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай
2012-07-24, Улаанбаатар2
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.5 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.3.2 дахь заалт, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн Зандаахүүгийн Энхболдыг сонгосугай.
Энэ тогтоолыг 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Л.ЦОГ