Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2012 › Зарим байнгын хорооны дарга нарыг сонгох тухай

uih-togtool

Зарим байнгын хорооны дарга нарыг сонгох тухай

Хүчин төгөлдөр

Зарим байнгын хорооны дарга нарыг сонгох тухай

2012-08-07, Улаанбаатар8

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Цолмон, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэнпилийн Даваасүрэн, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Батхүүгийн Гарамгайбаатар нарыг тус тус сонгосугай.

2.

Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД