uih-togtool
Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТөрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
2012-08-17, Улаанбаатар15
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24.6 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын 5.7 дахь заалтын “төрийн захиргааны” гэсний дараа “төв” гэж нэмсүгэй.
Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД