Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2012 › Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

2012-08-17, Улаанбаатар16

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 64 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын 7.1 дэх заалтын төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэснийг эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэж өөрчилсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД