Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2012 › Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

uih-togtool

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

2012-08-17, Улаанбаатар18

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-сайд нарыг шинээр томилсонтой холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Дор дурдсан хүмүүсийг Засгийн газрын гишүүн, сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй:

1/

Миеэгомбын Энхболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын;

2/

Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын;

3/

Дамдингийн Хаянхярвааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын;

4/

Цэндийн Нямдоржийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын;

5/

Дамдингийн Цогтбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын;

6/

Жадамбын Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын;

7/

Ёндонгийн Отгонбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын;

8/

Цэдэвийн Дашдоржийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын;

9/

Төгсжаргалын Гандийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын;

10/

Түнжингийн Бадамжунайг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын;

11/

Дашдоржийн Зоригтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын;

12/

Нямдаваагийн Хүрэлбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын;

13/

Чимэдийн Хүрэлбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын.

2.

Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД