Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2012 › Монгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

uih-togtool

Монгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

2012-08-20, Улаанбаатар19

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2 дахь заалт, өөрийнх нь гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД