Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2012 › Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай

uih-togtool

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай

2012-08-20, Улаанбаатар20

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Засгийн газрын гишүүн, сайдаар дор дурдсан хүмүүсийг томилсугай:

1/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Дэндэвийн Тэрбишдагвыг;

2/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар Санжаасүрэнгийн Оюуныг;

3/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Чүлтэмийн Улааныг;

4/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Мишигийн Сономпилийг;

5/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Нацагийн Удвалыг.

2.

Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД