Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2012 › Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай

uih-togtool

Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай

2012-08-20, Улаанбаатар21

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.3.2 дахь заалт, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын дэд даргаар МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Логийн Цогийг сонгосугай.

2.

Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД