uih-togtool
Шүүгчийн орон тоо тогтоох тухай
Хүчин төгөлдөрШүүгчийн орон тоо тогтоох тухай
2012-09-07, Улаанбаатар25
Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийг шинээр байгуулсантай холбогдуулан тус шүүхийн шүүгчийн орон тоог Ерөнхий шүүгч 1, шүүгч 5 байхаар тогтоосугай.
Энэ тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД