Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2012 › “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай”

uih-togtool

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай”

Хүчин төгөлдөр

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай”

2012-09-11, Улаанбаатар27

тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд дор дурдсан агуулгатай 4 дэх заалт нэмсүгэй:

4.

Энэ тогтоолын 27-д заасан хязгаарт багтаан газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг салбарын онцлогийг харгалзан тогтоох эрхийг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т олгосугай.

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 43 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолыг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД