Нүүр ›
uih-togtool ›
2012 ›
Улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулан Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай
uih-togtool
Улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулан Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай
Хүчин төгөлдөрУлсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулан Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай
2012-09-11, Улаанбаатар28
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулан 270.0 /хоёр зуун дал/ тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2012 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуягт/-т зөвшөөрсүгэй.
Энэ тогтоолыг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД