Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2012 › Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай

uih-togtool

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай

Хүчин төгөлдөр

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай

2012-09-18, Улаанбаатар35

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.8 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс Лувсангийн Болд, Мархаахүүгийн Буянбадрах, Очирхуягийн Мөнгөнтуул, Нямжавын Содномдорж, Лувсансамбуугийн Төмөрбаатар, Готовын Цэрэнпүрэв, Хайдавын Чилаажав, Ойдовын Эрдэнэ-Өлзий нарыг тус тус чөлөөлсүгэй.

2.

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Алений Арман, Дамбийн Гоошоохүү, Аюушийн Мөнхбат, Содномпилийн Мягмар, Лувсангийн Пүрэвдорж, Догмидын Сосорбарам, Бямбажавын Цэнддоо нарыг тус тус томилсугай.

3.

Энэ тогтоолыг 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД