uih-togtool
Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай
Хүчин төгөлдөрГазрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай
2013-10-18, Улаанбаатар52
Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд тус тус олгосон газрын хилийн заагийг хавсралтаар баталж, улсын тусгай хэрэгцээнд авсугай.
Газар ашиглуулах гэрээг холбогдох журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгохыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД