uih-togtool
Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 03 дугаар дүгнэлтийн тухай
Хүчин төгөлдөрҮндсэн хуулийн цэцийн 2013 оны 03 дугаар дүгнэлтийн тухай
2013-10-18, Улаанбаатар54
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн “... давж заалдах гомдол гаргаж болохгүй ...” гэсэн нь “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...” гэснийг зөрчсөн байна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
Энэ тогтоолыг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД