Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2013 › Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

uih-togtool

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

Хүчин төгөлдөр

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

2013-10-25, Улаанбаатар57

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Хүний хөгжил сангийн төсвийн алдагдал, тус сангийн төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад зориулан 55,715.7 сая төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2013 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуягт/-т зөвшөөрсүгэй.

2.

Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД