uih-togtool
Зарим хууль, тогтоолын төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрЗарим хууль, тогтоолын төсөл буцаах тухай
2013-01-10, Улаанбаатар1
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.10 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын санал авах шаардлагатай байгаа зэргийг харгалзан хавсралтад дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД