Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2013 › “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай”

uih-togtool

“Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай”

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

“Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай”

2013-11-07, Улаанбаатар59

Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Прокурорын байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36¹ дүгээр зүйлийн 36¹.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” Улсын Их Хурлын 1993 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын “Гурав.Дүүргийн прокурорын газар” гэсний 1 дэх заалтын Баянзүрх дүүрэг гэснийг Улаанбаатар хот /зүүн бүс/ гэж, 2 дахь заалтын Сонгинохайрхан дүүрэг гэснийг Улаанбаатар хот /баруун бүс/ гэж тус тус өөрчилсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД