uih-togtool
Төрийн албаны зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрТөрийн албаны зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
2013-01-18, Улаанбаатар10
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Өөрийнх нь хүсэлтийг харгалзан Дашбалын Батбаярыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД