Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2013 › Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2013-12-26, Улаанбаатар73

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Батхүүгийн Гарамгайбаатар, Ёндонгийн Отгонбаяр, Цэрэндашийн Цолмон нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Оюунбаатарыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Гантөмөрийн Уянгыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Гаваагийн Батхүү, Догсомын Батцогтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.

Улсын Их Хурлын гишүүн Гаваагийн Батхүү, Нямтайширын Номтойбаяр, Цэрэндашийн Оюунбаатарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр, Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Цолмонг Төсвийн байнгын хорооны гишүүнээр, Улсын Их Хурлын гишүүн Догсомын Батцогтыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээр, Улсын Их Хурлын гишүүн Сайнхүүгийн Ганбаатарыг Өргөдлийн байнгын хорооны гишүүнээр, Улсын Их Хурлын гишүүн Батхүүгийн Гарамгайбаатар, Гантөмөрийн Уянга нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.

Энэ тогтоолыг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД