Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2013 › Шүүгчийн орон тоо батлах тухай

uih-togtool

Шүүгчийн орон тоо батлах тухай

Хүчин төгөлдөр

Шүүгчийн орон тоо батлах тухай

2013-01-24, Улаанбаатар12

Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог 1 дүгээр хавсралтаар, анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоог 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.

Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дараах тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай:

1/

“Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоол;

2/

”Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 64 дүгээр тогтоол;

3/

“Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр тогтоол;

4/

“Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр тогтоол;

5/

“Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 97 дугаар тогтоол;

6/

“Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 77 дугаар тогтоол;

7/

“Шүүгчийн орон тоо тогтоох тухай” Улсын Их Хурлын 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 25 дугаар тогтоол.

3.

Энэ тогтоолыг Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД