uih-togtool
Уул уурхайн хөгжлийн түр хороо байгуулах тухай
Хүчин төгөлдөрУул уурхайн хөгжлийн түр хороо байгуулах тухай
2013-01-31, Улаанбаатар15
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Уул уурхайн хөгжлийн бодлого тодорхойлох, нэгдсэн төлөвлөлт боловсруулах талаар Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Уул уурхайн хөгжлийн түр хороог байгуулсугай.
Энэ тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД