uih-togtool
Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай
Хүчин төгөлдөрУлсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай
2013-02-08, Улаанбаатар21
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:
“Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
“Улсын төсвийн хөрөнгөөр 2014-2016 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Газрын кадастрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хуулийн төсөл;
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Баянмонгол “Эрдэнэс Монгол” компанийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
бусад.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД