uih-togtool
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг товлон зарлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг товлон зарлах тухай
2013-04-11, Улаанбаатар25
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн товлон зарласугай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоосугай.
Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний саналыг 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрүүдэд авахаар тогтоосугай.
Энэ тогтоолыг 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД