Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2013 › Дахин санал хураалтын зардлын хэмжээг батлах тухай

uih-togtool

Дахин санал хураалтын зардлын хэмжээг батлах тухай

Хүчин төгөлдөр

Дахин санал хураалтын зардлын хэмжээг батлах тухай

2013-04-11, Улаанбаатар27

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7 дахь заалт, 10.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойрогт явагдах дахин санал хураалтын зардлын дээд хэмжээг 397 473 328 /гурван зуун ерэн долоон сая дөрвөн зуун далан гурван мянга гурван зуун хорин найм/ төгрөг байхаар тогтоосугай.

2.

Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан зардлыг Сонгуулийн ерөнхий хорооны 2013 оны төсөвт зардлаас санхүүжүүлэхийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга /Ч.Содномцэрэн/-д зөвшөөрсүгэй.

3.

Энэ тогтоолыг 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД