Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2013 › Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай

uih-togtool

Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай

2013-05-10, Улаанбаатар34

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдоржийг сонгосугай.

2.

Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД