Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2013 › Монгол Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай

uih-togtool

Монгол Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай

2013-05-10, Улаанбаатар36

2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр явуулсан Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Дашзэвэгийн Зоригт, Долгорсүрэнгийн Сумъяабазар нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй.

2.

Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД