uih-togtool
Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТөрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
2013-06-06, Улаанбаатар42
Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 73 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийн адилтгах албан тушаалын зэрэглэл ТӨ-IVA-ийн захиргааны албан тушаалд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга” гэж, адилтгах албан тушаалын зэрэглэл ТӨ-VA-ийн захиргааны албан тушаалд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга гэсний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн гэж тус тус нэмсүгэй.
Энэ тогтоолыг 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД