Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2013 › Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээх, сэргээн ажиллуулах тухай

uih-togtool

Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээх, сэргээн ажиллуулах тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээх, сэргээн ажиллуулах тухай

2013-06-07, Улаанбаатар43

Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 43¹ дүгээр зүйлийн 43¹.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези Улсын нийслэл Жакарта хот, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын нийслэл Бразилиа хотод Элчин сайдын яам тус тус нээн ажиллуулахаар тогтоосугай.

2.

Монгол Улсаас Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын нийслэл Кабул хотод Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээн ажиллуулахаар тогтоосугай.

3.

Бүгд Найрамдах Түрк Улсын Истанбул хотод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг нээн ажиллуулахаар тогтоосугай.

Энэ хэсэгт 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 24 дугаар тогтоолоор хасалт хийсэн.

4.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайлаар хот, Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотод Монгол Улсын Консулын газрыг тус тус нээн ажиллуулахаар тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД