Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2014 › Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

uih-togtool

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

2014-10-16, Улаанбаатар63

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39¹ дүгээр зүйлийн 39¹.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Доор дурдсан хүмүүсийг Засгийн газрын гишүүн, сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй:

1/

Лувсанвандангийн Болдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдын;

2/

Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын;

3/

Цэвэлмаагийн Баярсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын;

4/

Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын;

5/

Даваажавын Ганхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхайн сайдын;

6/

Нямжавын Батбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эдийн засгийн хөгжлийн сайдын;

7/

Мишигийн Сономпилийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын.

2.

Энэ тогтоолыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД