Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2014 › Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай

uih-togtool

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай

2014-11-21, Улаанбаатар71

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг болон санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Ерөнхий сайдаар Чимэдийн Сайханбилэгийг томилсугай.

2.

Энэ тогтоолыг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД