uih-togtool
Төсвийн байнгын хорооны даргаар сонгох тухай
Хүчин төгөлдөрТөсвийн байнгын хорооны даргаар сонгох тухай
2014-01-16, Улаанбаатар13
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүн Цэрэнпилийн Даваасүрэнг Төсвийн байнгын хорооны даргаар улируулан сонгосугай.
Энэ тогтоолыг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД