Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2014 › Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай

uih-togtool

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай

Хүчин төгөлдөр

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай

2014-01-16, Улаанбаатар18

Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

2.

“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:

1/

“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын зарчим, зорилтод нийцүүлэн эрдэс баялгийн салбарын холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулан хэрэгжүүлэх;

2/

“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-д тусгасан зорилт, чиглэлийг Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, төрийн мөнгөний бодлого, дунд, урт хугацааны төлөвлөлтөд тусгуулан хэрэгжүүлэх.

3.

“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД