Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2014 › Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай

uih-togtool

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай

2014-12-10, Улаанбаатар76

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдаар доор дурдсан хүмүүсийг томилсугай:

1/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг;

2/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Сангажавын Баярцогтыг;

3/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Дуламсүрэнгийн Оюунхоролыг;

4/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад хэргийн сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэнг;

5/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг;

6/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайдаар Дамбийн Дорлигжавыг;

7/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэрийн сайдаар Дондогдоржийн Эрдэнэбатыг;

8/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Дамдины Цогтбаатарыг;

9/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Цэрэндашийн Цолмонг;

10/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Лувсаннямын Гантөмөрийг;

11/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Намхайн Төмөрхүүг;

12/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхайн сайдаар Рэнцэндоогийн Жигжидийг;

13/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар Содномын Чинзоригийг;

14/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар Содномзундуйн Эрдэнийг;

15/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Раднаагийн Бурмааг;

16/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдаар Ганхуягийн Шийлэгдамбыг;

17/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Дашзэвэгийн Зоригтыг;

18/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдаар Мэндсайханы Энхсайханыг.

2.

Энэ тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД