Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2014 › Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

uih-togtool

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

2014-12-10, Улаанбаатар77

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Доор дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй:

1/

Дэндэвийн Тэрбишдагвыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын;

2/

Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын;

3/

Санжаасүрэнгийн Оюуныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын;

4/

Хишигдэмбэрэлийн Тэмүүжинг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайдын;

5/

Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдын;

6/

Лувсаннямын Гантөмөрийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, шинжлэх ухааны сайдын;

7/

Цэдэвдамбын Оюунгэрэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын;

8/

Шаравдоржийн Түвдэндоржийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын;

9/

Ядамсүрэнгийн Санжмятавыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын;

10/

Содномзундуйн Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын;

11/

Нацагийн Удвалыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдын.

2.

Энэ тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД