uih-togtool
Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай
Хүчин төгөлдөрЗасгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай
2014-12-18, Улаанбаатар79
Төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалт, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Хүний хөгжил сангийн төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад зориулан 320,000.0 сая төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2014 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т зөвшөөрсүгэй.
Энэ тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД