uih-togtool
Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох тухай
Хүчин төгөлдөрСанхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох тухай
2014-12-25, Улаанбаатар83
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Загдхүүгийн Нарантуяаг, орон тооны гишүүнээр Харьюугийн Бум-Эрдэнэ, Эрдэнэбилэгийн Батболд, орон тооны бус гишүүнээр Данжилаагийн Ганбат, Жалцангийн Цэдэнрагчаа нарыг тус тус томилсугай.
Энэ тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД