Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2014 › Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2014-01-29, Улаанбаатар25

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдоржийг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.

2.

Улсын Их Хурлын гишүүн Гаваагийн Батхүү, Дамдингийн Дэмбэрэл нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр баталсугай.

3.

Энэ тогтоолыг 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД